Үйлдвэрчний эвлэлийн хороо
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүтээн байгуулалтын жилүүдэд 1983 онд Хөтөлийн “Цемент Шохой”ТӨҮГ-ын нээлттэй хийж ЗХУ-ын мэргэжилтнүүдтэй Үйлдвэрчний эвлэлийн ажилчин илгээлтийн залуучууд мөр зэрэгцэн ажиллаж эхэлсэн. 1990 он хүртэл тус үйлдвэрийн Үйлдвэрчний Эвлэлийн хороон даргаар Ж.Цэдэв, Л.Батмөнх нар ажиллаж байв. Нэг нийгэм нөгөөгөөр солигдож, барилгын томоохон үйлдвэрүүд хувьчлалд өртөн, хаалгаа барьж байсан 1990-2000 оны хүнд жилүүдэд Хөтөлийн үйлдвэр ч энэ шуурганд нэрвэгдэж, олон сараар цалин мөнгөө тавьж чадахгүй ажилчдын аж амьдрал доройтон цаашлаад Хөтөл хот ч эзгүйдэхэд хүрч байлаа. Ажилчдын төлөө дуугарах, тэдний эрх ашгийг хамгаалах албан ёсны байгууллага үгүйлэгдсэн тухайн энэ цаг мөчид хэсэг ажилчид санаа нэгдэн, арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Ажилчдын түр зөвлөл” байгуулан үүссэн нөхцөл байдлын талаар төр засгийн удирдлагууд, төрийн өмчийн хороо, үйлдвэрийн нөхцөл байдал дуу хоолойг хүргэснээр тэдний анхаарлыг Хөтөлийн зүг хандуулж чадсан. Тэдний тавьсан шаардлагын дагуу үйлдвэрийн удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалд зохицуулан ажилласнаар 2001 оноос үйлдвэрийн үйл ажиллагаа дахин сэргэж эхэлсэн. Ажилчдын түр зөвлөлийн гишүүд Цемент шохойн үйлдвэрийн дэргэдэх ҮЭ-ийн хороогоо байгуулж, улсын бүртгэлийн гэрчилгээ 2001.01.29 өдрөөр мөн тамга тэмдгээ авч, даргаар нь зуухан цехийн цахилгаанчин Б.Батцогийг томилон, 2001 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулсан. 2001-2010 Б.Батцогт, 2010-2016 Н.Хишигжаргал, 2016 оны 12 дугаар сараас С.Дэмчиг нар ҮЭ-ийн даргаар тус тус ажиллаж байна. Тэргүүлэгчээр Б.Батсайхан, С.Чимгээ /нарийн бичиг/, М.Батсүрэн, З.Оюунхүрэл, Д.Чинзориг, Б.Наранцэцэг, Х.Ариунбилэг нар хамтын шийдвэр гаргах, удирдан чиглүүлэх түвшинд даргын хамт, Хянан шалгах зөвлөлийн даргаар Д.Буянбадрах, нягтлан бодогчоор Ч.Цогзолмаа, үйлдвэрлэл, цех нэгжийн 15 бүлэг идэвхитэн сонгуульт бүлгийн дарга нар, 670 гаруй гишүүнтэйгээр тус Ү.Э.Хороо төрийн бус байгууллагаар ажилуулдаг. Монголын Барилгачдын ҮЭ-ийн Холбооны Тэргүүний хороо, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны Тэргүүний анхан шатны хороогоор 2 удаа тус тус шилдэг ҮЭХороогоор шалгарсан. 2001 оноос хойш 16 удаагийн хамтын гэрээ байгуулж, цалин хөлс, нийгмийн асуудал, хөдөлмөрийн харилцаа, гишүүдийнхээ эрх, ашигийн төлөө тасралтгүй тууштай ажиллаж байна.