Чанарын бодлого

Сорилт шинжилгээний лаборатори нь цемент, шохой зэрэг бэлэн бүтээгдэхүүнд физик-механик туршилтын шинжилгээ, химийн шинжилгээ, түлш түүхий эдэд химийн болон бусад туршилт сорилт шинжилгээнүүдийг хийхээс гадна үйлдвэрлэлийн явцад технологийн хяналтыг тасралтгүй 24 цагаар тавьж, сорилт, туршилт явуулж байна.
Сорилт шинжилгээний лаборатори нь барилгын материалын үйлдвэрт хэрэглэгддэг бүх төрлийн түүхий эдүүдэд бүрэн шинжилгээ хийх боломжтой, бие даан ажиллах чадвартай, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан, 4 дэхь удаагаа итгэмжлэгдсэн MNS ISO/ IEC17025 стандартыг үйл ажиллагаандаа байнга хэрэгжүүлж ажиллаж байна.
Инженер техникийн ажилтнуудаа MNS ISO/ IEC 17025:2007, 2018 сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага, дотоод аудит явуулах сургалтад бүрэн хамрагдсан. 2007 оноос эхлэн ISO–стандартын тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангагдсан сорилт, туршилт шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 2015 онд хуурай аргын технологийн үйлдвэр ашиглалтанд орсоноор Хятад улсын тоног төхөөрөмжөөр шинэчлэгдэн үйлдвэрлэлийн процесст тасралтгүй технологийн хяналт тавьж ажиллаж байна.